Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнгөрсөн долоо хоногт төсөв батлагдсан. Үүнтэй холбогдуулан, төрийн худалдан авах үйл ажиллагааны дагуу шинээр батлагдсан төсөл хөтөлбөрүүдийн тендерүүд зарлагдана. Ингэснээр ирэх жилийн их бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ гэж ойлгож болно. 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл арга хэмжээ эхэлнэ" гэлээ.
2024 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн хамгийн их зардалтай төслүүд нь зам, тээврийн салбарт харьяалагдаж байна.
Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн тендерийг төсвийн жил эхэлсний дараа зарладаг байлаа. Гэвч энэ нь ажил удаашрахад нөлөөлдөг гэж үзсэн учраас төсөв батлагдсан даруй буюу он гарахаас өмнө тендер зарладаг болсон юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.