УИХ-ын чуулганы хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтуу жолооч нартай дайн зарлаж хууль эрх зүйн орчныг нь чангалах хэрэгтэй. Согтуу жолооч бол хутга бариад явж буй согтуу хүнтэй ялгаагүй.
Цонхны стандартаа шинэчилж, барилгын компаниудад мөрдүүлэх хэрэгтэй. Барилга, хот байгуулалтын яам хүүхдэд ээлтэй, аюулгүй стандартыг бий болго.
Аймаг, нийслэл, дүүргүүдийн гудамж талбайн гэрэлтүүлгийг хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц түвшинд хийх хэрэгтэй байна" гэлээ.