Хууль бус мод бэлтгэл, ан агнуураас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Увс аймгийн 3 суманд хийлээ

Хууль бус мод бэлтгэл, ан агнуураас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Увс аймгийн 3 суманд хийлээ
  •  "ГРАНД ТУР 2023" УЛСЫН ОЛИМПИАДЫН ХЭЭРИЙН АЯЛЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2023 оны дэлхийн аялал жуулчлалын өдрийг “GREEN INVESTMENT TOURISM – WELCOME TO MONGOLIA” уриатай аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 14 их, дээд сургууль, коллежийн 400 орчим оюутнууд оролцож, шилдэгээ шалгаруулав.

  • БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАВ

Уулзалтаар байгууллагуудын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээс гадна голын сав дагуу олгогдсон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрлүүд асуудлыг шийдвэрлэх, Петрочайна Дачин тамсаг компанид хийсэн шалгалтын мэдээллүүдийг танилцуулахаар болов.

  • ХУУЛЬ БУС МОД БЭЛТГЭЛ, АН АГНУУРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ УВС АЙМГИЙН 3 СУМАНД ХИЙЛЭЭ

Хууль бусаар ан амьтан агнахыг завдаж байсан 2 иргэний үйлдлийг таслан зогсоож, зөрчлийн хэрэг нээж, бүртгэлийн ажиллагаа явуулж байна.

  •  БОАЖ-ЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН ШИЛДЭГ 20 ОЮУТАНД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

 Өнгөрсөн жил 10 оюутанд тэтгэлэг олгосон бол энэ жил 20 оюутан шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгов. Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжиж, мэргэжлийг ур чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг болов.

  • ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖ ӨВЧНИЙ ГОЛОМТТОЙ ТАЛБАЙД ТЭМЦЛИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

ЗГХА, Ойн газар 2023 онд ойн хөнөөлт шавжийн голомттой 185,000 га талбайд тэмцлийн ажлыг зохион байгууллаа.

  • "GRAND TOUR-2023” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛСЫН ОЛИМПИАДАД ОРОЛЦОГЧИД “WELCOME TO MONGOLIA” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЖ БАЙНА

 Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан “Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэн Чингисийн талбайд гарч байна. Тус үзэсгэлэнг GRAND TOUR-2023 Аялал жуулчлалын Улсын олимпиадын хүрээнд зохион байгуулав.

  • БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

Хатгал тосгонд байгуулж буй 2-р зэрэглэлийн хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн бүтээн байгуулалт 92%, Ханх суманд 58%-ийн гүйцэтгэлтэй, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил Хатгал тосгонд 95%, Ханх суманд 27%-н гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

  • МОНГОЛЫН ГОВЬД ДУБАЙН “ЭЛСЭН ЦӨЛИЙН САФАРИ” АЯЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

“Элсэн цөлийн сафари” аялал нь дэлхийн улс орнуудад маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай нь элсэн цөлийн аяллаараа дэлхийн олон мянган жуулчдыг татдаг. Тус байгууллага нь Элсэн цөлийн сафари аяллын туршлагатай бөгөөд Монгол Улсад хөгжүүлэх бүрэн боломжтойг онцолж төслөө танилцуулан, мэдээлэл солилцов.

  • УЛЗ ГОЛЫН ЭХ ИХ БҮРДИЙН 4-Н ДААВАР БҮРДИЙН УРСАЦ, УРГАМЛЫН МАССЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭМЖИЖ, ҮР ДҮНГ ТОДОРХОЙЛЖ БАЙНА

Даян Дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар БОАЖЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийг хэрэгжүүлж байна.

  • БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАВ

Аймгийн хэмжээнд ангилан ялгаж хоёрдогч түүхий эдийн цэгт 16 тн хуванцар, 10 тн лааз, 561 ширхэг шил, бохир хуванцар, гялгар уут, бор картон цаас гэх мэт бусад 66.8 тн нийт 92 тн хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ.

  • БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД “БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Сургалтад хамрагдсан 100 орчим албан хаагчид Хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, Бизнес ба хүний эрхийн үндэсний суурь судалгаа, Бизнесийн байгууллагын хүний эрхийн магадлан шинжилгээ зэргийг онол, практик хослуулан хэлэлцэж, Өөрсдийн салбарын бодлого төлөвлөлттэй уялдуулан багаар дасгал ажиллав.

  • БОАЖЯ-НЫ АХМАД ЗҮТГЭЛТНҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг тодорхойлох, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласан нийт ахмад зүтгэлтнүүддээ талархал илэрхийлье.

  • БАРТААТ АВТО УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДААР ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГҮҮЛЭВ

 Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа болон холбогдох албаныхан Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн нутаг дэвсгэрт Буянт голын онцгой хамгаалалтын бүсэд бартаат замын WESTERN CUP–4x4 Баруун бүсийн тэмцээн уралдааныг зохион байгуулагчдаар техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүлэв.

  •  15 АЙМГИЙН НИЙТ 69 ТҮГЭЭХ ШУГАМД 26527 ТУЛГУУР ШОН, 563 АНКЕР ШОНГИЙН ОРОЙГ НЭМЖ БҮРЛЭЭ

Монгол улсад жилд 18 мянган махчин шувууд хүчдэлд цохиулж эндэж байгаагийн дотор 4000 гаруй нь идлэг шонхор байдаг гэсэн тооцоо бий. Иймд тал хээрийн бүсийн бүх аюултай түгээх шугамууд нь олон тооны махчин шувуудын үхэл хоргодлын нэг шалтгаан болдог тул уг хамгааллыг хийв.

  • ГОРХИ-ТЭРЭЛЖЭЭС 7.4 ТОНН ХОГИЙГ САЙН ДУРЫН АЖИЛТНУУД ЦЭВЭРЛЭВ

 2023 оны 9 сарын 27-28-нд Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газарт хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх ээлжит ажлын хүрээнд цэвэрлэгээг сайн дурын ажилтнууд хийж нийт 7.5 тонн хогийг түүж цэвэрлэлээ.

  •  ЗЭРЛЭГ АМЬТАНД ЗОРИУЛСАН ХӨВ ЦӨӨРӨМ ХИЙВ

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бүрэлдэхүүнд багтдаг Нагалхан уулын байгалийн нөөц газарт зэрлэг амьтадад зориулсан хөв цөөрмийг тус нөөц газрын зүүн хойт тал, "Чоно төрдөг" нэртэй газарт байдаг бяцхан булгийн адагт шинээр хийлээ.

 Орон нутаг

  •  ХҮЙСИЙН ГОВЬ-ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхангол, Хүйсийн говь, Цоохор, Сангийн далай, Сайн уст багийн нутагт хийж гүйцэтгэлээ. Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны дарга С.Жаргалзаяа ахлагчтай Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид болон багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг ажиллалаа. Тус ажлын хүрээнд булаг, гол, нуур, худаг бүрд газар дээр нь очиж солбицол, усны чанарын 9 үзүүлэлт, ундарга, урсгалын хурд, гүн зэргийг мэргэжлийн багажаар хэмжиж, мэдээллийг хүснэгтэн болон зурган хэлбэрээр гаргаж ажиллаж байна.

  • ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Завхан аймгийн Тосонцэнгэл сумын газрын доорх усны мониторингийн цооногийн 3 дугаар улирлын мэдээг татан авч улсын усны мэдээллийн санд оруулан ажиллалаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас өгсөн чиглэлийн дагуу ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын аюулгүй байдлыг хангах, үер уснаас сэргийлэх зорилгоор Тосонцэнгэл сумын Идэр, Хожуул голын гүүрэнд усны түвшин хэмжигч рейкийг байршуулахаар ажиллаж байна.

  •   ОРХОН - ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоосон хээрийн хэмжилт судалгааны ажлын үр дүнг Булган аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын Дарга, Засаг дарга, холбогдох хүмүүст танилцуулж, орон нутгийн санал авах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлт хийх ажлыг зохион байгууллаа.

  • ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 Ногоон Дархан 2032 хөтөлбөрийн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн сангийн “Хараа гол уужим булгаа хайрлаж хамгаалъя” төслийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын газар Дархан сумын Ахмадын хороотой хамтран ахмадуудад мод тарих чиглэлээр анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгууллаа. Хичээлийг Тэрбум Мод үндэсний хөдөлгөөний “1000 сургагч багш” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш С.Баттөмөр, Б.Батбаяр нар зааж, Дархан сумын 40 гаруй ахмадууд оролцов.

  • УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дэлхийн аялал жуулчлалыг өдөр тохиолдуулан Увс аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас “Олуулаа нэгдэж, асуудлаа ярилцъя” уулзалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Уулзалтад Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд, амралтын газар, зочид буудлын төлөөллүүд оролцлоо. БОАЖГ-аас салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэв.

  •          ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, нутгийн иргэдтэй хамтран Чигэртэйн голын ай савын БЦГ-ын орчны бүсийн Тоошины булгийн эхийг хашиж хамгааллаа. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас илүүтэй мал, амьтан, хүний сөрөг үйлдлээс шалтгаалан орон нутгийн гол нуур, булаг шанд ширгэж хатах аюул нүүрлээд байгаа.  Булаг, рашааны эхийг хашиж хамгаалах нь ундаргыг  хамгаалаад зогсохгүй, булаг орчмын экосистемийг, усны орчныг бүхэлд нь бохирдол, талхагдлаас, малын хөлийн дарамтаас хамгаалах ач холбогдолтой.

  •  ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “Цагаан суварга, Дэл, Хөнжилийн уул” тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан байгаль хамгаалагч болон тус газар нутагладаг 8 иргэний хамт “Цагаан суварга”-ын орой, төв зам дагуу, отоглох цэгийг хамруулан нийт 2 га талбайн 2 тонн хог цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт буулгалаа.

  •  ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хяналт-шалгалтын ажлын хүрээнд Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10 дахь заалт, Захиргааны даргын удирдамжийн дагуу Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумдад ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 33 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглалтын байдалд хяналт тавин, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, арга зүйгээр ханган ажиллалаа.

  •  ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Төв аймгийн Заамар суманд “Булган майнинг” ХХК-ийн лицензтэй талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “ШИНЭ БУЛАГ НӨХӨРЛӨЛ”-ийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахад сум орон нутагтай гэрээ байгуулаагүй; ус ашиглуулах дүгнэлт; ус ашиглах зөвшөөрөл, ус ашиглах гэрээгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илрүүлж, баримт бичгийн бүрдэл бүрдэх хүртэлх хугацаанд үйл ажиллагааг зогсоох үүрэг чиглэл өглөө. 

  •  ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

2. Төв аймгийн Заамар суманд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг “БҮРДЭЛ МАЙНИНГ” ХХК-ны үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахад ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, ус ашиглах гэрээ, хаягдал бохир усны дүгнэлт; хаягдал бохир усны зөвшөөрөл; хаягдал бохир усны гэрээгүйгээр ус ашиглаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлэн, баримтжуулж материалыг Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллалаа.

  •  МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

БОАЖ-ын Сайдын албан даалгавар, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах аймгийн төвийн ерөнхий боловсролын Дарын, Зайд сургуулийн сурагчдад Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, Хог хаягдлын байгаль үзүүлж буй нөлөө сэдэвт сургалт зохион байгуулав. ОХУ-ын Сайлюгемийн үндэсний паркаас зохион байгуулсан туршлага судлах сургалтад оролцов.

  •  ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тус хамгаалалтын захиргааны албан хаагчид зэрлэг ан амьтад усгүйдэх, харангадах аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс хөв цөөрөм байгуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Хөв цөөрөм байгуулахад гарын доорх материал  ашиглан хийхэд хялбар, хэмжээ бага ч  ач холбогдол маш ихтэй юм.

  •  ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх бүхий албан хаагчид Тосонцэнгэл сумын Сум дундын Прокурорын газраас явуулж байгаа "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн зөвлөгөөн"-д оролцлоо.

  •  БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Аймгийн 2024 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд оруулах саналыг боловсруулан хүргүүлсэн. Усны газарт дэмжлэг хүсэх тухай албан тоот, нөхцөл байдлын мэдээллийг нэгтгэн хүргүүлэв. Эрдэнэцогт сумд усны тоо бүртгэлийн ажлыг зохион байгууллаа.  Аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын хэрэгжилтийг цахим системд хугацаанд нь тайлагналаа.

  • ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Орхоны хөндийн БЦГ-ын Бат-Өлзий сумын орчны бүс 1-р багийн нутаг Бургасан амны 2 булаг, Хөнөгийн амны булгийг хашиж тохижуулж тухайн газар нутаг хариуцсан байгаль хамгаалагч Х.Чулуунбат, М.Мөнхдалай нарт хүлээлгэн өглөө. Мөн аялал жуулчлалын бүс Бат-Өлзий сумын 1 дүгээр баг, Улаанцутгалангийн орчинд байрлах 2 сүүдрэвчний дээврийг төмөрлөж засварлалаа. Мөн загас барихыг хориглосон 10 ширхэг тэмдэг хийж Хархорин, Хужирт, Бат-Өлзий суманд Орхон гол дагуу байрлууллаа.

  • БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгайн 5 нуурын усны горимыг судлах зорилгоор ус судлалын түр харуулыг Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран байгууллаа. Түр харуулыг байгуулснаар нуурын усны түвшний ажиглалтын цуваатай болох юм.

  •  ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Байгаль орчин,  аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны албан хаагчид, Завхан сумын ЗДТГ, нутгийн иргэд хамтран Хяргас нуурын БЦГ-ын "Хэцүү хад" орчмын хог хаягдлыг цэвэрлэж тус сумын хогийн цэгт хүргүүлж ажиллалаа.

  •  ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Хөвсгөл нуурын эрэгт үйл ажиллагаа явуулдаг “Бамбай секьюрити сервис” ХХК-ийн “Трейт си ресорт” жуулчны бааз нь Хөвсгөл нуурын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар баригдаж байсан объектын үйл ажиллагааг таслан зогсоож, байгальд учруулсан хохирлыг нөхөн сэргээх хугацаатай албан даалгаврыг өгч ажиллалаа.

  •  АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН  ГАЗАР

Архангай аймгийн хэмжээнд ойн нөөцийн болон ойн дагалт баялаг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, түвшин тогтоох ажлыг гүйцэтгэлээ. Тус ажлын хүрээнд ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах эрхтэй 3 аж ахуйн нэгж, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрхтэй 32 аж ахуйн нэгж, ойн дагалт баялгийг

хамгаалах, ашиглах эрхтэй 1 аж ахуйн нэгж хамрагдлаа.

  •  УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 “Байгальд ээлтэй малчин зээл”-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийлээ. Уг ажлыг “SICA” ХХК үнэлгээний байгууллага гүйцэтгэж хамгаалалтын захиргаанд зээлд хамрагдсан малчид болон зээлд хамрагдаагүй, төрийн албан хаагч, бизнес эрхлэгч 20 гаруй хүнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Орчны бүсийн зөвлөлтэй хамтран зээлд хамрагдсан малчдын гэрээр явж мониторинг хийв. Мөн нийт 25 иргэнтэй уулзаж зээлийн нөхцөл шалгуур, үр дүн, цаашид сайжруулах талаар санал асуулгыг авч судалгаанд хамрууллаа.

  •  ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй “БАЯН-АЙРАГ ЭКСПЛОЕЙШИН” ХХК,-ний 2023 оны усны эх үүсвэр, ус ашиглаж буй байдалд үзлэг шалгалт хийж ажилсан. Мөн газрын доорх усны мониторингийн цооногийн хэмжилт хийж ажиллав.

  • ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Монгол Улсын Шадар сайдын 2021 онд батлагдсан “Аймаг, нийслэлд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, зохион байгуулах хуваарь, төлөвлөгөө”-ний  Дорнод аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилт явагдсан. Сэргэлэн сумын засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлан явагдаж , Яхь нуурын БНГ-ын байгаль

хамгаалагч БОХУБ Ж.Ням-Адьяа сумын онцгой штабын бүрэлдэхүүнд орж мэргэжлийн анги, хуулийн этгээд, техник хэрэгслийн бэлэн байдал шалгуулах ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.

  •   ХАН ХЭНТИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гүний морин эргүүл шалгалтыг энэ удаа 7 хэсэг болгон зохион байгуулж байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын байгаль хамгаалагчид Ононгийн халуун рашаан чиглэлд, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын
байгаль хамгаалагчид Захар, Шороотын бэлчир чиглэлд явж шинээр орсон байгаль хамгаалагчдад газар нутгийг зааж өгөх, хуш модны самрын ургацын байдлыг үзэх, хууль бусаар самар түүхээр тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрсэн иргэдийг буулгах, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

  •   БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын хяналтын төлөвлөгөөний дагуу хүрээлэн буй орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, 3 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Мөн нийт 197.5 га талбайд, гудамж талбай, ил задгай, авто зам дагуух хог хаягдлын 24 тн, аялал жуулчлалын бүс нутаг дахь уул овоо болон усны сав газар 20.5 тн, малын сэг зэм 2 тн, төрийн болон аж ахуй нэгж байгууллага оролцон 670 орчим хүн оролцон төвлөрсөн хогийн цэгт 156.5 тн хог шилжүүлсэн байна.

  •   ХАР-УС НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Хөх сэрхийн нурууны Дархан Цаазат газрын орчны бүс болох Улаанговь агнуурын бүс нутгийн “Нарийн хавцал” гэх газар, ан агнах тусгай зөвшөөрлийн дагуу ан агналт хийж буй “Мармара интернэйшнл ХХК болон нөхөрлөлийн үйл ажиллагаанд “Амьтны тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулан байнгын хяналт тавин ажиллаж байна.

  •  ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Хэнтий аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох ажил 2023 оны 1 дүгээр улирлаас эхэлсэн. Уг ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Сав газрын захиргааны зүгээс хамгаалалтын бүсийн зургийг шинэчлэн зураглаж дууссан бөгөөд Хэнтий аймгийн ИТХ-ын 11 дүгээр сарын хуралдаанд танилцуулан батлуулахаар ажиллаж байна.

  • ОРХОН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 Монгол улсын ЗГ-аас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхайн салбарыг сурталчлах зорилгоор “Зэс фестиваль” арга хэмжээг зохион байгууллаа. Зэсийн 5-н үйлдвэр болох Эрдэнэт үйлдвэр, Ачит-Ихт, Эрдмин, Зэс эрдэнийн хувь, “Гал сэнтий” ХХК-иудтай хамтран зэсийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, технологийг бүх нийтэд хүргэх, зэсээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж буй иргэн, ААНБ-ын үзэсгэлэн, худалдаа, аймгийн зэсэн эдлэлийн гэр музей, цахим музейн үзвэрийг сурталчлан 2 өдрийн турш нийтдээ 14 ААН, иргэн, 5 үйлдвэр хамтран үйл ажиллагаа зохион байгуулав.

  •  ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Б.Баясгалан, Онги-Таац голын сав газрын захиргааны дарга С.Дуламрагчаа, “Гидро-Фантан” ХХК-ийн захирал, МУ-ын зөвлөх инженер Л.Хорлий, ХХААГ-ын мэргэжилтэн Т.Эрдэнэбаяр нар, Зүүнбаян-Улаан сумын 2-р баг Наадмын булаг гэх газарт бэлчээр, газар тариалангийн усан хангамжид ашиглагдах хөв цөөрөм байгуулах тохиромжтой газрын байршлыг сонгож, газар дээр нь очиж ажиллалаа. Энэ хөв цөөрмийг байгуулснаар булаг, хур бороо, үерийн усыг хуримтлуулан бэлчээр, газар тариалангийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой юм.

  •  ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, мэргэжилтэн Д.Чулуунхүү нартай Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважавтай уулзаж усны нөөц, хамгаалалт ашиглалт, аймгийн усны тулгамдсан асуудлуудын тухай ярилцаж, санал солилцон, байнгын харилцан уялдаа холбоотой ажиллах чиглэлээ тодорхойлон ажиллалаа. Мөн Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын мэргэжилтэн, албан хаагч нар З.Батбаяр даргад цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулан, зөвлөмж чиглэл авлаа.

  •  УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Дархадын хотгорын нуур голуудад Тураг гогой (Хар галуу)-ны тооллого судалгааг орчны бүсийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын БОТХБТ, байгаль хамгаалагчид, нутгийн иргэдийн оролцоотойгоор хэд хэдэн байршил цэгт нэгэн цаг үед зэрэг ажиглалт хийж судалгааны ажлыг хийж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.