Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшми Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчид өрсөлдөх сурагтай.
Тэрээр Орос-Монголын хамтарсан 3-р сургууль, ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засаг, тенхикийн дээд сургуулийн магистр, Дрезден хотын Эдийн засаг, Техникийн дээд сургуулийн бакалавр, ХБНГУ-ын Форст хотын мэргэжлийн боловсролын сургуулийн эдийн засгийн шинжээч мэргэжлийг тус тус дүүргэжээ. Сургууль төгссөнөөсөө хойш “Мигма” ХХК-д маркетингийн менежер, “Наран Моторс” ХХК-ийн захирал, сүүлийн 10 орчим жил Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.
Мөн олон улсын байгууллага болон компаниудад зөвлөх хийдэг. Герман, англи, орос хэлтэй, өндөр боловсролтой тэрээр Монголын эдийн засгийн талаар шинжлэх ухааны үндэстэй, ул суурьтай, судалгаатай мэдээллийг өгдөг, төр засгийн бодлого, шийдвэрт анализ хийж чаддаг топ эдийн засагчдын нэг юм. Б.Лакшми МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид тохирох хамгийн зөв нэр дэвшигч ч байж мэднэ. МҮХАҮТ-ийн шинэ Ерөнхийлөгч энэ сарын 20-нд тодрох юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.