Д.Гантулга: Нийслэлээс гаргах бондын мөнгийг үр ашиггүй үрэх гэж байна

Д.Гантулга: Нийслэлээс гаргах бондын мөнгийг үр ашиггүй үрэх гэж байна

НИТХ дахь ХҮН-ын бүлгээс нийслэл үнэт цаас гаргаж арилжаалахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "Нийслэл нийт 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргана. Тус хөрөнгөөр нэгдүгээрт, БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авна. Хоёрдугаарт, 150 тэрбум төгрөгөөр Сэлбэ сэргэлт төслийн нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн төсвийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-д оруулж ирсэн. Үнэт цаас гаргах нь зүйтэй. Гэхдээ хамгийн гол нь үнэт цаас гаргасан өрийг үр ашигтай зарцуулах ёстой.

Гэтэл үүнд хэдэн ноцтой зүйл байна. Тодруулбал, бид энэ өвөл 177.5 тэрбум төгрөгөөр асаагуурын хамт нүүрс аваад, айлуудад тарааж шууд утгаараа шатаах гэж байна. Худалдан авалтын зорилго нь агаарын бохирдлыг бууруулах гэж байгаа хэдий ч энэ огтоос шийдэл биш. Харин 2024 оны сонгуулийн өмнө агаарын бохирдолтой холбоотой иргэдийн бухимдлыг бууруулах арга ядсан, түр аргацаасан үйлдэл болох гэж байна" гэлээ.

177.5 тэрбум төгрөгийг хоёр сарын хугацаанд шууд утгаараа шатаахын оронд агаарын бохирдлыг бууруулах шинжлэх ухаанч төслүүдийг хэрэгжүүлэх, гэр хорооллын хөгжлийг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой. Монгол Улс Хятад руу түүхий нүүрс нийлүүлчхээд эргээд коксжсон нүүрс худалдаж авна гэдэг гутамшиг гэсэн байр суурийг ХҮН нам илэрхийллээ.

Т.САЙХАН

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.