ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд хүргэв.

Уг мэндчилгээнд Орос, Монголын харилцаа найрамдал болон сайн хөршийн харилцааны сайн уламжлалд суурилсан байдаг бөгөөд манай хоёр улсын хооронд ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээ, харилцан ашигтай хамтын ажиллагаа олон салбарт тогтсоныг онцлов.

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх нь Оросын болон Монголын ард түмнүүдийн язгуур эрх ашигт нийцэж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болж байгаад итгэлтэй байгааг Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ