Төрийн өндөр албан тушаалтнуудыг хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу АТГ-аас ХОМ-ийг нээлттэй болгожээ. Тус мэдээлллээс Төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Өөрийн орлого: 103 сая төгрөг Гэр бүлийн орлого: 0 төгрөг Орон сууц, барилга байгууламж: 162 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшин Тээврийн хэрэгсэл: 284 сая төгрөгийн үнэлгээ бүхий Harley Davidson, Harley Davidson-1, Lexus 570-1, Mercedes Benz, ML320 машинтай. Газар: 1.5 га газар Үнэт эдлэл: 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл Хадгаламж: 900 сая Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Тавантолгой ХК 1072 ширхэг, Аялал жуулчлалын Илт Хан ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг байна. |
УИХ-ын дарга Г.Занданшатар
Өөрийн орлого: 58 сая төгрөг Гэр бүлийн орлого: 268 сая төгрөг Орон сууц, барилга байгууламж: 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбай. Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, Murano Газар: 4.9 сая төгрөгийн үнэлгээ бүхий 699 ам.метр газар Үнэт эдлэл: 130 сая төгрөгийн үнэт эдлэл Хадгаламж: 112 сая төгрөг Зээл: 130 сая төгрөг Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: “Монитор консалтинг” групп ХХК-ийн 100 хувь, “Нэгүн” кашмер ХХК-ийн 49 хувь, “Монголиан Силикон Валлей” ХХК-ийн 30 хувийг тус тус эзэмшдэг. |
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Өөрийн орлого: 249 сая төгрөг Гэр бүлийн орлого: 15 сая төгрөг Орон сууц, барилга байгууламж: 364 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц Тээврийн хэрэгсэл: 30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Highlander- 1 Мал, аж ахуй: 200 саяар үнэлэгдэх хурдан удмын адуу-таван, адуу-23, үхэр-83, хонь-154, ямаа-149 Үнэт эдлэл: 67 сая Хадгаламж: 26 сая Бэлэн мөнгө: 64 сая Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: "Херо энтэртайнмент групп" ХХК-ийн 50 хувь, "Хүлэг контент" ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг байна. |
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 133 (7118)