Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож, урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичин, кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
-
Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Дайчаагийн Дорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
-
Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, доктор Жигжидсүрэнгийн Дугаржав,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
-
Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн түүхийн музейн эрхлэгч асан, бэлтгэл хурандаа Гончигийн Хүүжий,
Гавьяат багш цолоор:
-
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, доктор Мустафагийн Алей,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
-
Улаанбаатар театрын ерөнхий найруулагч Пунцагийн Урнаа,
Гавьяат эдийн засагч цолоор:
-
Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн дарга, мэргэшсэн нягтлан бодогч Гүнсэнгийн Алтанзаяа,
Хүний гавьяат эмч цолоор:
-
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч асан, хүүхдийн их эмч Лхамсүрэнгийн Золзаяа,
-
Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн “Монгол анагаах ухааны төв” эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Сүрэнжидийн Сээсрэгдорж,
Гавьяат жүжигчин цолоор:
-
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ахмад уран бүтээлч, бүжигчин Цэрэндоржийн Эрдэнэчимэг,
Гавьяат хуульч цолоор:
-
Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан, хуульч, өмгөөлөгч Банзрагчийн Ганбаатар,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
-
“Ховд эко цемент” төслийн захирал Сандагийн Балжинням,
Гавьяат барилгачин цолоор:
-
Барилгын хөгжлийн төвийн зөвлөх, төсвийн сургалтын багш Борхүүгийн Сарантуяа
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
-
“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын Техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер Төвдийн Аюуш,
-
Хилийн цэргийн дугаар ангийн эсгүүрчин Гомбожавын Ханд,
-
Монголын Хуульчдын холбооны Архив бичиг хэргийн эрхлэгч Тангадын Жимсээ,
Гавьяат тээвэрчин цолоор:
-
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан, жолооч Чулууны Сайнбуян,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
-
Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал Цэрэндоржийн Мөнх-Өлзий,
-
“Монпеллетс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Баянжавын Цогбадрах,
-
Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын салбарын эрхлэгч Тойсомын Базаррагчаа,
-
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Чин хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Гэндэнсүрэнгийн Гүнсмаа,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
-
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, хошууч Базарсадын Болдбаатар,
-
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ахлах ахлагч Баттулгын Нэргүй,
-
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ахлах ахлагч Цэрэнгийн Туяацэцэг,
-
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Дамдинжавын Хадбаатар,
Алтан гадас одонгоор:
-
Нийслэлийн Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч Цэрэнгийн Ариунжаргал,
-
“Монголын Мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбоо” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч Дагвадоржийн Сувдмаа,
-
“Очирдагинас” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий менежер Жамбалдоржийн Доржханд,
Цэргийн гавьяаны одонгоор:
-
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Сайнбуянгийн Тайван,
Цэргийн хүндэт медалиар:
-
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Хорооны командын байрын ахлах ахлагч Линагийн Цэрэндэжид,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
-
“Хүннү эйр” ХХК-ийн Нислэгийн албаны агаарын хөлгийн дарга Хангайн Санчир нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.