Ц.Туваан: 60 дөхсөн эрэгтэй биеийн тамирын багш ажиллахад хүндрэлтэй байгаа нь ойлгомжтой

Ц.Туваан: 60 дөхсөн эрэгтэй биеийн тамирын багш ажиллахад хүндрэлтэй байгаа нь ойлгомжтой

УИХ-аар боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж буй. Энэ үеэр Ц.Туваан гишүүн "Тойрогтоо ажиллахаар сургууль, цэцэрлэгийн багш нараас санал их ирж байна. Сургуулийн өмнөх боловсролын багш нар, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, дуу хөгжимийн багш нар "Бидэнд мэргэжлийн шалтгаантай асуудал их байна.

Нас өндөр болох тусам цэцэрлэгийн багш хийхэд хэцүү байна. Хүүхүүд биднийг багшаа гэхгүй эмээ гээд байна. Тиймээс тэтгэвэрт гарах нас чинь дээшээ сонголттой болж байгаа юм бол бас доошоо сонголттой байж болохгүй юу" гэсэн санал их хэлж байна.

60 дөхсөн эрэгтэй биеийн тамирын багш ажиллахад хүндрэлтэй байгаа нь ойлгомжтой. Дуу хөгжмийн багш ч ялгаагүй. Тиймээс боловсол, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэж байгаагаа ашиглаж энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.