УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын багц хуулийг хэлэлцэнэ. Улмаар байнгын хороон дээр унасан Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг хэлэлцэх юм.
Тус асуудалтай холбоотой байр суурийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр "Англи хэлийг бага ангиас үзэх, сургахыг Ардчилсан намын бүлэг бүрэн дэмжинэ. Тэр байтугай кириллээс латинд шилжих асуудлыг ч ярилцах шаардлагатай гэж боддог" гэв.