Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу салбарын Улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж буй 67 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 12-19-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тодотгол хийлгээгүй /23 обьект/, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулж, мөрдөж ажиллаагүй /37 обьект/, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, ус ашигласны төлбөрөө төлөөгүй /21 обьект/, усан сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай /18 обьект/, ойн сан бүхийг газарт хэсэгчилсэн давхцалтай /41 обьект/, зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан, талбай хэтрэлтэй, солбицол алдаатай /23 обьект/, газрын тусгай зөвшөөрөлгүй, сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн /14 обьект/, шаардлага хангахгүй жорлонтой /2 обьект/, хог хаягдлыг тээвэрлүүлэх гэрээ байгуулаагүй /23 обьект/, хог хаягдлыг ангилан ялгаагүй /60 обьект/ зэрэг зөрчлүүд илэрлээ.
Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож, зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөлгүйгээр 55.8 га талбайд хашаа татаж, барилга барьсан 72 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчил, мэдээллийг холбогдох эрх бүхий байгуулагуудад хүргүүлж, хуульд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийг арилгуулахыг мэдэгдлээ.
Бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг зөрчилтэй 16 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг бүхэлд нь цуцлуулах, 1 аж ахуйн нэгжийн газрыг хэсэгчлэн цуцлуулах саналыг хүргүүлж байна.
Хяналт шалгалтад хамрагдсан газар ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд хяналтын хэмжилтийг хийлээ.
Caption