Х.Булгантуяа: Есөн хувьд багтсан хүүхдүүдийн мөнгийг наадмаас өмнө нөхөн олгоно

Х.Булгантуяа: Есөн хувьд багтсан хүүхдүүдийн мөнгийг наадмаас өмнө нөхөн олгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "2023 оны төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох, ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухрай тогтоолууд батлагдлаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журам, нийгмийн халамж, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох журам, тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх, тэтгэвийн итгэлцүүр шинэчлэн тогтоох, батлах тухай гээд нийт найман тогтоол баталлаа. Ингэснээр долоодугаар сарын 1-нээс төсвийн тодотгол хэрэгжих боломжтой болж байна. 480 гаруй ахмадын тэтгэвэр ирэх долоодугаар сарын 1-нээс нэмэгдэнэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байсан есөн хувьд багтсан хүүхдийн мөнгийг наадмаас өмнө олгоно. Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй. Харин шинээр мэндэлсэн хүүхдүүд бүртгүүлж, хүүхдийн мөнгөнд хамрагдана" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.