Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.