ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагаатай холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шувуу ажиллагааны хүрээнд хоёр тоо зарлагдсан. Эхлээд 92 хүний нэр зарлагдсан. Дараа нь нэмэгдэж 120 орчим болсон. Одоогийн байдлаар ажиллагааны хүрээнд гадаад улс оронд оргон зайлсан 20 гаруй хүнийг эх оронд нь авч ирж, шалгаж байна. Тэдний дунд сайн дураараа ирж, шалгуулж байгаа хүмүүс ч бий. Энэ долоо хоногт МИАТ компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авч ирэхээр төлөвлөөд БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын байгаа улсуудын хууль сахиулах байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж байгаа. Тухайн хүмүүс рүү гүйлгээ хийж байгаа, хойноос нь санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Өндөр өртөгтэй улсад яаж амьдраад байна вэ гэх асуудал яригдаад байна" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.