Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлэхийг эрмэлзэн, “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ыг хэрэгжүүлэх, хоёр улсын хөгжлийн тэргүүлэх зорилтууд, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах үүрэг амлалтыг батлан, Өнөө болон ирээдүй хойч үеийнхээ төлөө байгаль орчныг хамгаалах ач холбогдлыг тэмдэглэн, Байгаль орчныг үр дүнтэй хамгаалахад дэлхийн нийтийн хамтын ажиллагаа, нэгдсэн зохицуулалт шаардлагатай ба энэ төрлийн үйл ажиллагааг бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч, Хоёр улсын хууль тогтоомж, журамд нийцүүлэн ажиллахаар тохиров.
Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь Талууд харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг үндэслэн, тус тусын нөөц бололцоонд тулгуурлан байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэмжих, хөгжүүлэхэд оршино.
Энэхүү Санамж бичгийн зорилгод нийцүүлэн Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана.
Үүнд:
Талууд боломжит нөөц, зохимжит хэлбэрийн хүрээнд хамтын ажиллагааг дараах хэлбэрээр дэмжинэ.
Үүнд:
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.