Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны боловсролын асуудал хариуцсан захирал Жэйми Саведратай уулзлаа. Өмнө нь тэд хэд хэдэн удаагийн олон улсын арга хэмжээний үеэр уулзаж, Монгол улсын боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудал болон шийдлүүдийн талаар санал солилцож байсан юм.
Мөн 2022 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн "Хувьсаж буй боловсрол" чуулганы үеэр Монгол улсын зохион байгуулсан тусгай арга хэмжээнд ноён Жэйми Саведра оролцож үг хэлж байв. Тэрээр Монгол улс боловсролын салбартаа цахим шилжилтийг эхлүүлсэн, гүйцэтгэлийн үнэлгээ амжилттай зохион байгуулсан гэж үнэлдэг.
Дэлхийн банкны боловсролын асуудал хариуцсан захирал ноён Жэйми Саведра энэ сарын 16-18-ны өдрүүдэд манай улсад айлчилна. Айлчлалын үеэр үнэлгээний тогтолцоог бэхжүүлж байгаа манай улсын арга туршлагатай танилцах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.