Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоног бүрийн даваа гаригт өглөөний уулзалт хийж, зарим салбарын үйл ажиллагаатай танилцаж, төлөөлөгчдийнх нь саналыг сонсож байгаа. Өнөөдөр өглөөний уулзалтаа өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөлтэй хийлээ.
Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эмч нарын байр суурийг сонсон, санал солилцож, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого, хөтөлбөрт тусгах юм. Уулзалтад нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцжээ.
Өглөөний уулзалтад оролцсон Эрүүл мэндийнй сайд С.Чинзориг "Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, 3614 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа бол өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байна гэсэн судалгааны дүн бий. Цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санжүүжилтийг нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ" гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.