Япон улсын тэр дундаа Сакай хотын Боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулиудтай танилцлаа

Япон улсын тэр дундаа Сакай хотын Боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулиудтай танилцлаа

Сакай хот сүүлийн 17 жилийн хугацаанд боловсролын чанараа ахиулах шат дараатай төлөвлөгөө боловсруулж улсын дунджаас доогуур байсан боловсролын чанараа өнөөдөр дундаж хэмжээнд авчирч чадсан байна.

Шинэчлэлийн гурван гол алхам:

  • Хүүхэд бүрийг сурах чадвартай болгосноор бие даан амьдрах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн агуулга, хөтөлбөр боловсруулж сургалтын системдээ нэвтрүүлсэн.
  • Сурагчийн үнэлгээ буюу өөрсдийн бодит байдлаа тодорхойлох үнэлгээг боловсруулсан.

Сурах чадвартай сурагч болгохын тулд дээр дурдсан бодит үнэлгээнд тулгуурлан ямар арга хэмжээ авахаа тодорхойлсон. Энэ бүлэгт нэг хичээлийн цагийн стандартыг шинэчлэх зэрэг шат дараатай ажлыг хэрэгжүүлж байна.

Шинэчлэлийн хүрээнд олон ажлыг Сакай хотод бие даан боловсруулан хийхээс гадна Япон улс даяар хийгдэж буй боловсролын шинэчлэл өөрчлөлтийг өөрсдийн хичээлийн агуулгадаа хэрхэн тусгаж хэрэгжүүлж явах вэ гэдэг бодлогыг тодорхойлон ажиллажээ.

Тухайлбал, бага сургуулийн хүүхэд бүрд төхөөрөмж өгөх зорилтыг Япон улс цар тахлын жилүүдэд түргэвчилж өнөөдрийн байдлаар хүүхэд бүр өөрсдийн таблеттай болсон.

Мөн японы сургалтын системд эрүүл амьдралын хэмнэлтэй иргэн бэлтгэх нь хамгийн чухал зорилтын нэг. Үүнд үдийн хоол хөтөлбөрөөрөө дамжуулан хоолны шим тэжээл, илчлэг тооцох аргачлал, шүдээ зөв угаах гэх мэт олон чухал амьдралын хэмнэлийг бага сургуулийн орчинд нь хэвшүүлж байна.

Японы боловсролын систем биднээс ялгаатай нь бага, дунд, ахлах сургуулиуд тусдаа, бүх сургууль нэг ээлжийн буюу өдөр бүр ~8-15 цагийн хооронд хичээлтэй байдаг. Тиймээс ч бага ангид төдийлөн даалгавраар шахдаггүй. Нэг ээлжийн, олон цагийн хичээлтэй учир багш сурагч бүртэй ажиллах боломж бүрддэг.

Хүүхдийн хүмүүжил, сурлагын үзүүлэлтийг сайжруулахад эцэг, эхийн оролцоо, үүргийг тодорхойлж, нягт хамтран ажилладаг.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.