Хог хаягдлыг шатааж эрчим хүч боловсруулах үйлдвэр барих асуудлаар БНХАУ-ын “Тианжин тида” компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

Хог хаягдлыг шатааж эрчим хүч боловсруулах үйлдвэр барих асуудлаар БНХАУ-ын “Тианжин тида” компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

БНХАУ-ын Төрийн өмчит компани “Тианжин Тида” компани нь хог хаягдал дахин боловсруулах, үүнээс эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх туршлагатай бөгөөд БНХАУ-д одоогоор 20 гаруй ийм төрлийн станцыг ашиглалтад оруулжээ. Тус компани нь Монгол Улсад Хог хаягдлыг шатааж, эрчим хүч боловсруулах төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэд тавив.

Сайд Б.Бат-Эрдэнэ БОАЖЯ-ны зүгээс хог хаягдлын цогц менежментийг бий болгон, түүнийг дэмжих, хаягдлыг дахин боловсруулах, ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх асуудалд анхаарал тавин ажиллаж байна. Уг төслийн эдийн засгийн үр өгөөж, нөлөөллийг судлах үүднээс салбар яамдтай мэдээлэл солилцох хэрэгтэй гэв.

БОАЖЯ-ны статистик мэдээллээс хүргэвэл:

Хуванцар сав (РЕТ) монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 2%, нийтийн орон сууцны айлын 5%, таун хаусны айлын 7%-ийг,

Хатуу хуванцар (HDP, LDPE, PVC) нь монгол гэр болон байшинд амьдардаг өрхийн 1%, нийтийн орон сууц 4%, таун хаусны айлын 3%-ийг эзэлж байна. Нийт хатуу хог хаягдлын 71.4 хувийг ландфиллд булж, 8.6 хувийг шатааж устгасан бол 11.7 хувийг байгальд шууд хаясан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ