Улаанбаатарын замын түгжрэл гэж учир нь олдохоо больсон зовлон бий. “Энэ зовлонгоосоо сална” гэхэд итгэх хүн ховордсон. Түгжрэл ярихаар газар олголт, хот төлөвлөлт яригддаг. Дагаад авлига, албан тушаалын олон гэмт хэрэг босч ирдэг. Тэгээд түгжрэлийн талаарх яриа “түгжрэл”-д ордог. Энэ асуудлыг гардан хариуцдаг Хотын захиргаанд хүч нэмж, Засгийн газарт Түгжрэл хариуцсан сайдтай болсон. Тэр нь Түгжрэлийг бууруулах Үндэсний хороог даргалдаг. Ингээд ч үр дүн олигтой харагдахгүй л байна.
Харин сүүлийн хэдэн долоо хоногийн туршид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны эхний 30 минутад хотын түгжрэлийг бууруулахаар хийж буй ажлын мэдээллийг сонсож буй аж. Эх сурвалжийн мэдээллээр, тэрбээр хотын түгжрэлийг бууруулах талаар тодорхой үр дүнд хүрэхүйц төлөвлөгөө гаргаж буй аж. Тиймээс удахгүй түгжрэлийн асуудлыг өөрөө “дааж” авах бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 74 (7059)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.