УИХ-ын дарга Г.Занданшатар Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.11) Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга (ёкозуна) Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн их аварга Какурюү М.Анандад баяр хүргэж, амжилт хүсэв.


Их аварга Какурюү М.Ананд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд дөрвөн жилийн дараа эх орондоо амжилт дүүрэн ирсэндээ баяртай байгаагаа онцлов. Тэрбээр, 22 жилийн хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн мэргэжлийн сүмогийн замналаа өндөрлүүлж, ирэх зургаадугаар сарын 03-ны өдөр өөрийн зодог тайлах ёслолоо хийхээр болсноо дурдлаа.


Уулзалтын үеэр Какурюү М.Ананд өөрийн зодог тайлах ёслолын урилгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө.


Их аварга Какүрюү М.Ананд анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглож байсан бөгөөд Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж Макүүчи буюу дээд зиндаанд зургаан удаа түрүүлжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.