Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гариг бүрийн өглөө бизнес эрхлэгчидтэй өглөөний уулзалт хийж байгаа. Өнөөдөр уул уурхайн бус экспортын салбарынхантай ээлжит өглөөний уулзалтаа хийлээ.
Улс оронд хамгийн олон ажлын байр бий болгодог тус салбарынханд эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчныг дэмжих Засгийн газрын бодлогыг танилцуулж, ярилцав. Манай улсын 704 аж ахуйн нэгж дэлхийн 55 улсад 234 нэр төрлийн уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргасан байна. Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхай, үлдсэн нь бусад төрлийн экспорт эзэлж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.