Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Хүрэлбаатарын Булгантуяаг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар Буяагийн Тулгыг томиллоо. Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол боллоо.
Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Буяагийн Тулга
Б.Тулга нь 2001 онд Монгол Улсын Их Сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2009 онд АНУ-ын Колумбын Их Сургууль, 2010-2011 онд Фордамын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
- 2001-2002 онд Дархан дээд сургуулийн багш
- 2003-2004 онд Монгол Ардын Хувьсгалт Намд ажилтан
- 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын даргын шадар туслах
- 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах
- 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд
- 2014-2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд
- 2017-2018 онд “Туул ижий сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал
- 2018-2021 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2021 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл: Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ажилласан, Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эдийн засгийн коридорын яриа хэлцлийг ахиулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын даргын Ажлын албанд ажилласан улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.