Ц.Мөнх-Оргил: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ

Ц.Мөнх-Оргил: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ

АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хамгийн эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Тус дэд хороо өнөөдөр хуралдлаа. Дэд хорооноос гаргасан шийдвэрийн талаар тус дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ерөнхий прокурорын оруулж ирсэн саналыг хэлэлцлээ. Гурван гишүүн, ерөнхий прокуророос асуулт асууж, хариулт авлаа. Ингээд гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хорооноос гаргалаа.

Дэд хорооны гишүүд санал нэгтэйгээр энэ шийдвэрийг гаргасан. Энэ бол гурван гишүүнийг буруутай эсэхийг тогтоож байгаа асуудал биш. Хууль хяналтын байгууллага ажлаа түргэн шуурхай хийх боломжийг хангаж байгаа юм. Хоёрдугаарт, мөрлөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулж гэм буруутай гэж үзвэл шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ы

н гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг түргэн хугацаанд оруулж ирээч гэсэн зөвлөмжийг ерөнхий прокурорт өглөө. Одоо Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулна. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эсцийн шийдвэрийг гаргана" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.