Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Намын гишүүнчлэлээс түдгэлзэх хүсэлтээ өгсөн гишүүн байгаа. Хэчнээн гишүүн байгаа талаарх мэдээлэл алга. Нэр холбогдсон хүмүүсээс албан ёсны тайлбар авах ажил эхэлсэн. Хүний эрхээс урьтаж үүрэг, хариуцлагын асуудал яригдах учиртай. Гэхдээ саяхан ХЗДХ-ын сайд мэдээлэл өгсөн. Гэмт хэрэгт холбогдсон болох нь нотлогдоогүй байхад нь барьж хорьдог асуудлыг засахын тулд ажиллана.
Гурван гишүүний асуудлын тухайд, Халдашгүй байдлын хороонд дээр хууль хяналтын байгууллага ямар үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал яригдаж байгаа нь чухал асуудал. Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн санал нэгдээд, түдгэлзүүлэх ёстой гэж шийдвэрлэх юм бол намын бүлэг дээр сонсож, улс төрийн шийдвэр гаргана. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр их чухал нөлөөтэй. Бид материалтай нь танилцаагүй байж түдгэлзүүлэх тухай асуудал ярих ч учир дутагдалтай. Улс төрийн өнцгөөр асуудалд хандахгүй.
Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүдийн боловсруулсан хуульд өнөөдөр ЗГ-аас 30 гаруй төрлийн санал өгсөн. Тэдгээрээс гурван зүйлийг нь онцолмоор байна. Нэгдүгээрт, дээрх гишүүдийн боловсруулсан гишүүдийн хуулийн төслийн хүрээнд парламентын гишүүдийн боловсруулсан хуулийн төслөөр жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс парламентын нийт гишүүдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэдгийг боловсруулан оруулж ирсэн. Мөн гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн эрэмбээр жагсаалтыг эрэмбэлнэ гэсэн саналыг боловсруулсан байна. Тиймээс эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалттай болгох зарчмыг баримтлаад, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш болгох боломж гаргах саналыг ЗГ-аас өгсөн. Энэ нь эмэгтэйчүүдийг дарга болгох зорилготой бус. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм. Ингэснээр олон жил яригддаг, бодит үр дүнд хүрдэггүй асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байна.
Жил бүхэн намууд 20 орчим эмэгтэйг нэр дэвшүүлдэг. Харин хууль өөрчилснөөр хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүнтэй болох боломжтой болно" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.