Элчин сайд ноён Андреас Рийкентэй байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо

Элчин сайд ноён Андреас Рийкентэй байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд ноён Андреас Рийкенийг хүлээн авч уулзлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулахад Австрийн Засгийн газартай хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

Австри Улсын эдийн засгийн голлох салбарын нэг нь аялал жуулчлал юм. Байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Австрийн төрийн болон хувийн холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож, хамтарч ажиллахаар тогтов.

Австри Улсын иргэд Монголд аялах хүсэлтэй байдаг. Австри Улс нь визний шаардлагаас чөлөөлсөн орны нэг болсон нь Австрийн жуулчид ирэхэд таатай нөхцөл бүрдүүлснийг Элчин сайд онцоллоо.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ