Н.Учрал: Өнөөдрөөс shilen.gov.mn цахим хуудсыг ажиллуулж эхэллээ

Н.Учрал: Өнөөдрөөс shilen.gov.mn цахим хуудсыг ажиллуулж эхэллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газраас хэрэгжүүлж буй "Таван Ш" ажиллагааны Шилэн ажиллагааг миний бие ахалж байна. Энэхүү ажиллагаа мэдээллийг нээлттэй, ил тод болгохоос эхэлж байгаа. Өнөөдрөөс shilen.gov.mn цахим хуудсыг ажиллуулж 2590 аж ахуйн нэгж, 3426 тусгай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна. Ингэснээр иргэд төрөө хянах, хэвлэл мэдээлэл илүү тодорхой эх сурвалжтайгаар мэдээллэх боломж бүрдэнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахунй нэгжүүд, төрийн үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагууд, МҮОНРТ, улс төрийн намууд зэрэг байгууллагууд 209 нээлттэй мэдээллийг ил болгох үүрэгтэй. Үүнд нь, байгууллагын төсөв санхүү, хүний нөөц, худалдан авах ажиллагаа зэрэг мэдээллүүд хамаарна.

Бид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд төрийн бүх байгууллага руу мэдээллээ ил болгооч гэсэн албан хүсэлт, шаардлага илгээсэн. Өнөөдөр мэдээллийг ил тод болгож байна гэж байгаа боловч найман жилийн өмнөх мэдээлэл тавьчихсан цахим хуудастай төрийн байгууллага ч байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ ил болгохыг шардсан албан бичигт 12 аймагт огт хариу ирүүлээгүй. 38 агентлагаас 18 нь мэдээллээ огт ирүүлээгүй. Мэдээллийг ил болгох үүргээ биелүүлэхгүй байна" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.