Дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэх шийдвэр гаргажээ

Дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэх шийдвэр гаргажээ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр АН-ын даргыг бүртгэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хоёр талд хуваагдаад буй АН УИХ-ын гишүүн Д.Ганбат, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нарыг намын даргад зэрэг нэр дэвшүүлээд байсан юм. Үүний дагуу Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэв. Улмаар АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэх шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Л.Гантөмөрийг намын даргаараа сонгосон АН-ын удирдлагууд 18.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.