Л.Энх-Амгалан: Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа

Л.Энх-Амгалан: Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа

Засгийн газрын хуралдаанаар Технологи дамжуулах төв, хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Өнгөрсөн хугацаанд гарааны компаниудыг дэмжиж татварын бодлогоос чөлөөлсөн. Гэтэл судалгаанаас харахад гарааны компаниуд дараагийн шатанд гарч чадахгүй байна. Иймээс Технологи дамжуулах төв, эсвэл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа.

Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлохдоо шинжлэх ухаан, инновац, технологийн сэргэлтийг багтаасан. Энэ ондоо багтааж Алсын хараа бодлогын дараагийн шат болох 2030-2040 онд шинжлэх ухаан, инновац, технологийн сэргэлтийн бодлогыг боловсруулж танилцуулах чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас өгсөн.

Дээрх журмыг батлах шаардлага нь нэг сая хүнд ногдож буй эрдэм шинжилгээний ажилтны тоогоор дэлхийд сүүл мушгиж байна. 1800 орчим эрдэм шинжилгээний ажилтантай. Нэг сая хүнд 540 эрдэм шинжилгээний ажилтан ногддог. Мөн манай улс ДНБ-ээсээ судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж буй зардал 0001 хувь байна. Гэтэл бусад улс орнууд хамгийн багадаа 2-3 хувийг зарцуулдаг. Иймээс энэ асуудалд анхаарал хандуулах шаардлага үүссэн" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.