Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд хориг тавилаа

Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүмжлэл дагуулаад буй "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д бүхэлд нь хориг тавилаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр цахим хуудсандаа мэдээлсэн байна. Даваа гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлж, ердөө хоёрхон хоногийн дотор эцэслэн баталсан уг хуулинд хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан заалтууд орсон хэмээн иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хүчтэй эсрэгүүцэж байгаа юм.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.