Ерөнхийлөгч асан Х.Баттулга Цэцэд хандлаа

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Цэцэд хандлаа

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргалаа. УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долоодугаар сарын 17-ны 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны 14/54 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны тав дугаар сарын 19-ний 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргажээ.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга гурван шатны шүүхээр ял авсан С.Баярцогт АН-ын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж “Би цагаадсан. Дээд шүүхтэй тохирсон, эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулах нь зүйтэй гэж үзжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.