ЕТГ: Хоёр удаа түрүүлсэн бөхөд цомыг үүрд хадгалуулна гэсэн журам байхгүй

ЕТГ: Хоёр удаа түрүүлсэн бөхөд цомыг үүрд хадгалуулна гэсэн журам байхгүй

Ерөнхийлөгчийн Тамгын газар цомоо хийлгэж амжаагүй учраас улсын заан Б.Бат-Өлзийд үүрд хадгалуулсан цомыг буцааж авсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Үүнд Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас дараах тайлбар, залруулгыг хийжээ. 

1. Үүрд хадгалагдаж үлддэг дурсгалын цом нь улсын заан Б.Бат-Өлзийд хадгалагдаж байгаа болно.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны үндсэн цом нь журмын дагуу шилжин явдаг цом юм.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд хоёр удаа түрүүлсэн бөхөд цомыг үүрд хадгалуулна гэдэг үг үсэг дүрэм журамд огт байхгүй болно.

4. Үндсэн цомоос гадна үүрд хадгалагдах дурсгалын цом гэж байдаг. Тэрхүү дурсгалын цомыг түрүүлсэн бөхөд үүрд хадгалуулдаг журамтай. /Одоо цахим орчинд гараад байгаа үүрд хадгалуулав гэдэг үгтэй батламж бол тэрхүү цомыг дагалдан очдог батламж юм/

5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 2 удаа түрүүлсэн 3 бөх байна. Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан, Монгол Улсын заан Б.Бат-Өлзий гэсэн гурван бөх. Эдгээр бөхчүүдийн хэнд ч журмын дагуу үндсэн цом үүрд хадгалагдаж үлдээгүй болно.

6. Энэ жилээс эхлэн бөхчүүдээс гаргасан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 3 удаа түрүүлсэн бөхөд үндсэн цомыг үүрд хадгалуулахаар журамд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлттэй уялдан нэг шинэ цом хийлгэсэн нь одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хадгалагдаж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.