Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хэлэлцэн, баталлаа.
Журам батлагдсанаар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бэхжих, шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн чанар үр дүн дээшлэх, санхүүгийн сахилга, хариуцлагын тогтолцоо сайжрахын зэрэгцээ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан сангийн хөрөнгийг захиран зарцуулах 6 арга хэмжээг бүрэн, цогц байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Шинжлэх ухаан, технологийн сангаас Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан:
Шинжлэх ухаан, инновацийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхээр хуульчилсан.
Дээрх хууль тогтоомжид заасны дагуу өнөөдрийг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр нийт 4278 судалгаа хөгжүүлэлтийн ажилд 178,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.