Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрөгч амралтын өдрүүдэд эрүүл мэндийн гэх шалтгаанаар Монгол Улсын хилээр гарч явсан гэдэг мэдээлэлтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ.
"Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Нэр дурдагдсан хүмүүсээм хамгийн түрүүнд буюу энэ сарын 15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.
Гэтэл өнгөрөгч амралтын өдөр нийгмийн сүлжээнд "Х.Баттулга БНСУ руу зугтсан" гэх мэдээлэл цацагдлаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.
Мөн түүнд хилийн хориг тавиагүй бөгөөд гадаад улсад зорчих эрх нь нээлттэй. Тэрбээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна" гэжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.