Авлига, албан тушаалын хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаа завших, хэргээ наймаалцах байдлыг зогсооно

Авлига, албан тушаалын хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаа завших, хэргээ наймаалцах байдлыг зогсооно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн болон Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар болсон.

Дээрх хуулиудад гарах гол өөрчлөлтүүдэд:

  1. Албан тушаалтны бүрэн эрхээс хамаарч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэг завшдаг байдлыг таслан зогсооно.
  2. Авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй.
  3. Авлига, ашиг сонирхлын хэрэгт холбогдсон хүнийг төрийн албаны удирдах албан тушаалд ажиллах эрхийг бүх насаар нь хорино.

Цаашлаад төрийн албанд ажиллаж буй, хөрөнгө орлогоо мэдүүлдэг ажилтан, албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нотолж чадахгүй бол улсад хураах, өөрийн орлогоос давсан хэмжээний зардалтай амьдарч байгаа хүнийг шалгах ... гэх мэт эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийх үүргийг Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн яаманд өглөө.

Өнөөдөр хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг АТГ шалгадаг байхаар өргөн мэдүүлэхээр болов.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.