УИХ дахь Ардчилсан Намын бүлэг цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Солонгост амьдрах зорилготой амьдармааргүй байна гэдэг гол санаатай жагсаал зохион байгууллаа. Монгол Улс парламентын ардчилалтай орон. Төрийн ордон дотор орж ирээд, төрийн бодлого мэтгэлцээний зарчим дээр явах ёстой. Гэвч нэг намаа нухчин дарж, нэг намаа хэт хүчгүйдүүлж байгаагийн гор гарч байна. Нүүрсний хулгай гэхээр Ардчилсан намын хоёр, гурван гишүүнийг л яриад байдаг. Тэр нь шалгасан эсэх нь ч тодорхойгүй байна. Монгол Улсад ардчилсан хувьсгал гарснаас хойш 30 гаруй жил болсон байна. Гэвч өчигдөр ард иргэдийн жагсаж, цуглах эрх рүү халдлаа. Онц байдал зарлах асуудал яригдлаа. Үүнийг манай нам хэзээ ч дэмжихгүй. Иргэд жагсаж цуглах эрхтэй. Үүнийг онц байдал зарлаж, хүчээр дарлаа гэж харж байна" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.