Нүүрсний хэргээр Б.Ганхуяг, Д.Ариунболд нарын 10 гаруй хүнийг шалгаж байна

Нүүрсний хэргээр Б.Ганхуяг, Д.Ариунболд нарын 10 гаруй хүнийг шалгаж байна

Нүүрсний хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийг Засгийн газар зарлалаа. Хуулийн байгууллагаар дараахь хүмүүс шалгагдаж байна.

1. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Б.Ганхуяг

2. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Д.Ариунболд

3. Эрдэнэс таван толгой компанийн удирдлагын багт ажиллаж байсан н.Отгонжаргал, н.Нурлат

4. Таван толгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал

5. Таван толгой төмөр зам ХХК-ийн удирдлагын багийн гишүүд

6. Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр

7. Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр

8. Гаалийн хилийн хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай болон Жижиг таван толгой компанийн хувьцаа эзэмшигч Ажнай Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн засаг дарга Сэддорж ?зэрэг хүмүүсийг шалгаж байгаагаа хуулийн байгууллага мэдээлсэн байна. Нүүрсний хулгайтай холбоотой 10 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Сүүлийн 10 жилийн нүүрс тээвэрлэлт, экспортын талаар БНХАУ, Монгол улсын прокурорын байгууллага хэрэг үүсгэн шалгаж, зөрүүг тулгаж эхэлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.