МЭДЭГДЭЛ: Төмөр замын гармыг хаах талаар ЗТХЯ ямар ч шийдвэр гаргаагүй

МЭДЭГДЭЛ: Төмөр замын гармыг хаах талаар ЗТХЯ ямар ч шийдвэр гаргаагүй

Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Тухайн мэдэгдэлд:

Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана” гэсэн гарчигтай худал мэдээлэл цацагдаж иргэдийг бухимдуулж байна.

Түгжрэл гамшгийн хэмжээнд хүрсэн энэ цаг үед байгаа зам гармаа хаах боох биш харин шинээр барьж нээж байж асуудлыг цогцоор нь шийдэх учиртай.

Төмөр замын гармыг хаах талаар ЗТХЯ ямар ч шийдвэр гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.