Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах дөрвөн нүхэн гарц байгуулна

Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах дөрвөн нүхэн гарц байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр, "Хоёр том шийдвэр гарсан. Нэгдүгээрт, Ход хөдөөгийн сэргэлтийг дэмжих хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших ажлыг дэмжинэ. Үүний гол санаа нь өөрийнхөө орлогоороо өөрийгөө авч явдаг зургаан аймаг болон алслагдсан гурван дүүрэгт нийслэлээс шилжин суурьших иргэдийг хүлээн авах тухай. Энэ удаа төвөөс хөөж туух хэлбэрээр биш угтах үйлчилгээ шиг агуулгаар ажлыг явуулах шийдвэр гарсан. 2023 оны Монгол Улсын төсөвт тусгагдсан бодлого, багц ажлууд бий. Нийслэлийн төвлөрлийг сааруулах асуудалд дэд сайд нар, аймгийн засааг даргын орлогч нар манлайлж ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. Засаг төрийн бодлого байвал иргэд шилжье гэж байна. Боловсролын салбарын хүрээнд Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургуулийг нээсэн. Үүний дагуу 120 оюутан, 10 багш тийшээ шилжин суурьшсан. Ийм ажлууд хийгдэж байна. Хот хөдөөгийн сэргэлтийн асуудлыг илүү бодитой явуулах боломж байна. 

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалаар Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулна. Тухайлбал, нийслэлийн дундуур дайрч өнгөрч буй төмөр замын хойд талд хэтвээ тэнхлэг болсон замд замын ачаалал их бий. Дөрвөн газарт нүхэн гарц барина. 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээ байгуулах бөгөөд ирэх жилээс ажил эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд дуусна" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.