Өнөөдөр БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар “Хамтдаа уншицгаая” төслийг Азийн сан болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Төслийг цаашид төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг санал хэллээ.
“Хамтдаа уншицгаая” төсөл нь номыг бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглүүлэх зорилготой. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдад бага насны (0-5 насны) хүүхэдтэйгээ хамт ном унших дадлыг хэвшүүлэхэд чиглэж байна.
Ном уншиж өгөх аргыг ашиглаж, бага ангийн хүүхдүүдийн бичиг үсэг, тоо бодох чадварыг сайжруулах үр дүнтэй аргачлал нэвтрүүлэх. Төсөл нь дараах дөрвөн зорилттой:
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.