"Шинэ Сэргэлтийн Бодлого"- ын хүрээнд Монгол Улсад 38 мянган инженер шаардлагатай

"Олон улсын оюутны эрх"-ийн өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ШУТИС-ийн эрдэмтэн, багш, оюутнуудын төлөөлөлтэй уулзаж "Шинэ Сэргэлтийн Бодлого"-ыг танилцууллаа. Мөн багш, эрдэмтэд, оюутнуудын бүтээлтэй танилцаж, асуултад хариулж, саналаа солилцов. Ерөнхий сайд ШУТИС-ийн багш, оюутнуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, шинэ инновац технологийн шийдлүүдийг хэрхэн төрөөс дэмжих арга замыг илүү уян хатан, тодорхой болгох үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо. Идэвхтэй саналаа хэлсэн оюутнууддаа талархал илэрхийлье!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.