УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, санг болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт байгаа онохгүй байна. Энэ тогтолцоо томоохон хувийн, клиник эмнэлгүүдийг дэмжсэн тогтолцоо болчихоод байгаа юм. Яагаад гэхээр сум, дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүд томоохон клиник эмнэлгүүдтэй өрсөлдөх боломжгүй. Гарааны ижил тэгш нөхцөл бүрдээгүй. Оношилгооны тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, эмчлэх боловсон хүчнээр бүрэн хангагдаагүй, өвчнийг эмчлэх орчин үеийн нарийн арга, технологи эзэмшээгүй зэрэг гарааны ижил нөхцөлтэй биш учраас гүйцэтгэлийн санхүүжилт байгаа онохгүй байна. Дээр нь цар тахлын нэрийг бариад эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих ёсгүй асар олон зардлуудыг санхүүжүүлж байгаа. Тухайлбал эрт илрүүлгийн зардал. Уг нь эрүүл мэндийн тухай хуулиараа төр үүнийг хариуцах ёстой. Одоо хүчин төгөлдөр хуулиараа аваад үзэхэд нийтийг хамарсан гамшиг өвчлөл тархацтай байгаа үед зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бус улсын төсвөөс хариуцна гэж заасан. Цаг үе хүнд байна гээд ковидын бүх зардлыг эрүүл мэндийн даатгалын санд үүрүүлсэн. Хоёрдугаарт, эрүүл мэндийн тухай хуулиараа эмнэлгийн тоног, төхөөрөмж худалдаж авах, нийлүүлэхийг хязгаарласан. Эрүүл мэндийн даатгалын санд мөнгө байна гээд 2021 онд эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмж худалдаж авах зардлыг гаргасан. Бид өөрсдөө мэдсээр байж хуулиа зөрчөөд яваад байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.