Х.Нямбаатар: Макс Жонсон Буянтогтоход 19 сая ам.доллар бэлнээр өгч залилуулсан

Х.Нямбаатар: Макс Жонсон Буянтогтоход 19 сая ам.доллар бэлнээр өгч залилуулсан

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын иргэд гадаадын иргэдийг хохироосонтой холбоотой шүүхээр шийдэгдсэн болон шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Эдгээр хэргүүдэд олон нийтийн анхаарлыг хандуулж, олон нийтийн хяналтад оруулахын тулд хэвлэлийнхэнд хандаж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, авлигын индексийг бууруулах ажлууд олон зүйл дээр огтлолцдог. Бид авлигын индексийг бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт татаж чадахгүй. Үүнтэй ижил хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахгүйгээр хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа тэлэх тухай ярих боломжгүй юм.

Тиймээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж, хэрэгсэхгүй гээд хаачихсан хэргүүдийг дахин нээлгэх, удаашралтай байгаа хэргүүд дээр шуурхай ажиллаач гэдэг хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргана. Эдгээр хэргүүдийг шийдэхгүйгээр бид шударга ёс ярьж болохгүй. Монгол Улсын Засгийн газар ямагт гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана.

Монгол Улс энэ мэт хүмүүсийн бусармаг үйлдлээс болж олон улсад нэр хүндээ алдаж, улсаараа хохирч болохгүй. Бид дараагийн удаа дотоодын хөрөнгө оруулагчдаа хохироосон тухай мэдээллийг олон нийтэд зарлана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.