Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Дарханы замын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зохион байгуулалтын зарим алдаа дутагдлын улмаас удаашралтай явж ирсэн.
Энэ амралтын өдрөөр буюу бүтэн сайн өдөр гэхэд Дарханы авто замын хоёр урсгалыг нээнэ. Өнөөдрийн байдлаар 500 орчим метр замын хучилтыг хийж дуусгавар болно.
Ирэх өдрүүдэд замын тэмдэг тэмдэглэлийг хийснээр Дарханы чиглэлийн авто замын хоёр урсгалыг ням гарагт албан ёсоор нээхээр болж байна." гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.