С.Амарсайхан: Бид 20 жилийн өмнөх гэрэлтүүлэг, явган хүний замын асуудлаа өнөөдөр ч ярьсаар л байна

С.Амарсайхан: Бид 20 жилийн өмнөх гэрэлтүүлэг, явган хүний замын асуудлаа өнөөдөр ч ярьсаар л байна

Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг "Зангиагүй уулзалт"-ад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож мэдээлэл өглөө. 

Тэрээр "Стандарт хэмжил зүйн газар байгуулагдаад 99 жил болж байгаа. Гэвч сүүлийн 30 жилд эзэнгүй мэт хаягдсан салбар. Бид гаднын улс шиг хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь ч үүнтэй холбоотой. Явган хүний зам, нийтийн тээвэр, гэрэлтүүлэг зэрэг бүх зүйл стандарт шаарддаг. Гэвч Монголд наад захын стандарт мөрдөгдөхгүй байна. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй. 

Бид 10, 20 жилийн өмнө явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан замаа ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр ч ярьсаар л байна. Байгууллага бүр өөр өөрийн үзэмж, хандлагаар ханддаг учраас өөр өөр орчин бий болсныг цэгцлэхийн тулд зарцуулах цаг хугацаа, төсөв ихэссээр байна" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.