Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2022 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын Дээд түвшний 6 дугаар уулзалтад оролцож, үг хэлсэн юм.
Тэрбээр “Дээд түвшний уулзалтад оролцож буй нийт төлөөлөгчдөд АХАИББХ байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд хүргэж, тус бага хурлын хөгжлийн дараагийн зорилгыг тусгасан “АХАИББХ-ын шинэчлэлийн тухай Астанагийн мэдэгдэл”-ийг гаргаж байгаа нь хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж, олон улсын тавцанд гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлж байна” хэмээн онцолсон юм.
Түүнчлэн олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Монгол Улсын Гадаад бодлого болон нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
Дээд түвшний 6 дугаар уулзалтаар тус бага хурлыг Казахстан Улс 2022-2024 онуудад дахин даргалахаар болж, тус бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирлаар Казахстан Улсын иргэн Кайрат Сарыбайг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.