Д.Амарбаясгалан: Төрийн эргэж буцсан, ойлгомжгүй, уялдаагүй шийдвэрүүд зардлыг нэмэгдүүлж байна

Д.Амарбаясгалан: Төрийн эргэж буцсан, ойлгомжгүй, уялдаагүй шийдвэрүүд зардлыг нэмэгдүүлж байна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсандаа "Төрийн эргэж буцсан, ойлгомжгүй, уялдаагүй шийдвэрүүд ажлын уялдааг алдагдуулж, иргэн, аж ахуй нэгжид хүндрэл учруулж, өртөг зардлыг нэмэгдүүлж байна. Үүнээс болж улс орны хөгжил дэвшил удаашрах нөхцөл байдал ажиглагддаг.

Яг энэ хүрээнд өнөөдөр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Эмээлтэд арьс ширний үйлдвэрийн төвлөрлийг бүрдүүлж, төрийн бодлогыг ойлгомжтой тодорхой болгохоор ажиллаж байна.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк бол дан ганц хотын асуудал гэхээсээ илүүтэйгээр Засгийн газрын томоохон бодлого учраас хэрэгжүүлэлтийн явц дахь гацаа саадыг бүрэн арилгаж, шуурхай ажиллах болно.

Өөрөөр хэлбэл Эмээлтэд арьс шир боловсруулах цогцолбор байгуулахад төр эрх зүйн орчноор дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид тухайн паркт хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бүрдүүлнэ.

Ингэснээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулагчид Эмээлт рүү нүүж, нөгөө талаас үнэгүйдсэн малын арьс шир, түүхий эдийг боловсруулах бүрэн боломж нээгдэх юм" хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.