Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдаас огцруулах шийдвэрийг гаргалаа

Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдаас огцруулах шийдвэрийг гаргалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан "Халамжаас-Хөдөлмөрт" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг улны айл гэр нэрлэсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монголын нийт ард түмний өмнөөс хүлцэл өчье.Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргалаа. 

Мөн хариуцлагагүй, ёс зүйгүй мэдэгдэл хийсэндээ сайд Д.Сарангэрэл ухамсарлаж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Та бүхний мэдэж байгаачлан Орос гуравдугаар сургуулийн захирал Д.Соронзон захиралыг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн. Үүний адилаар ХНХ-ын сайдыг ажлаас нь чөлөөлж байна. Д.Сарангэрэл сайдыг чөлөөлөгдсөн учир дараагийн сайд ажлаа авах хүртэл миний бие ХНХ-ын сайдыг үүргийг гүйцэтгэнэ.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.