Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон хамтын ажиллагаанд саад тотгор болж байгаа хүчин зүйлсийг тодорхойлсон байна.
Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төр нь ямар нэгэн хууль, журам дүрмээр хувийн хэвшлээ хааж боодог. Энэ байдлаас болж бизнесийнхэн бүх эрсдэл, ачаагаа үүрэхэд хүрдэг. Энэ бол 21 дүгээр зууны Монгол Улсын хөгжлийн хэлбэр биш. Төрийн зүгээс бизнесийн салбарынханд үзүүлдэг олон төрлийн саад тотгор, хүнд суртлаа багасах тухай ярьж, бичиж байгаа.
Гэхдээ энэ ажлыг уриа лоозон болгож биш бодитоор гүйцэтгэх ёстой” гэлээ. Мөн төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын тогтоолыг гаргаж, мэргэжлийн хяналтын байгууллагыг бүхэлд нь өөрчлөн зохион байгуулах ажил явагдаж байгааг дурдлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг, “Стартап марктинг спэйс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Золзаяа, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг болон албаны төлөөллүүд оролцжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.