З.БАТЦЭЦЭГ, Т.САЙХАН
ШХАБ-ын уулзалт Узбекистан Улсын Самарканд хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, ажиглагч орны зүгээс байр сууриа илэрхийллээ. Мөн Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар зургаа дахь удаагаа биечлэн уулзсан нь олон анхаарлын төвд байв. Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр ямар асуудал хэлэлцсэн тухай онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Орос, Хятадтай хамтран ажиллах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм.
-Монгол Улс ОХУ-тай Эгийн усан цахилгаан станц барихад хамтран ажиллах сонирхолтой байна.
-Монгол Улс дамжин өнгөрөх улс болохыг зорьж байна.
-Гурван улсын хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг Улаанбаатар хотод байгуулах асуудлыг хэлэлцэхийг санал болгож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:
-Орос-Хятадын хоорондын хамтын ажиллагааг үлгэр жишээ гэж үзэж болно.
-Хятад, Монгол Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах нь ирээдүйтэй.
-"Газпром" компани Монголоор дамжин Хятад руу хийн хоолой тавих төслийн нарийн ширийн зүйлийг эцэслэн боловсруулж байна.
-ОХУ, Хятад, Монгол Улстай өндөр технологийн салбарт ойр дотно түншлэлийн харилцаа тогтооход нээлттэй.
-Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байна.
-Халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагааг бий болгох нь чухал.
-Гурван талт эдийн засгийн коридорын хөтөлбөрт анхаарлаа хандуулж, таван жилээр сунгах хэрэгтэй.
-Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих нь чухал.
БНХАУ-ын Ерөнхийлөг Ши Жиньпин:
-Хятад улс Орос, Монгол Улстай үндэсний мөнгөн тэмдэгтээр хийсэн тооцооны хувийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна.
-Тайванийн асуудлаарх Оросын байр суурийг Хятад улс өндрөөр үнэлж байна.
-Хятад улс хоёр орны ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Оросыг дэмжихэд бэлэн байна.
-Хятад, Орос хоёр хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын тулд хамтран ажиллах ёстой.
-Орос, Хятад хоёр бүс нутгийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 180 (6912)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.